Home / Мэдээ, мэдээлэл / ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний орон тоог нөхөх, хөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн явагдах болсонтой холбогдуулан тус ангид хамгаалалтын ажилтанаар ажилд орохыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • ШШГБ-д ажиллахыг сайн дураараа хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх насны байх
  • Бие бялдарын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй
  • Дээд боловсролтой, эрэгтэй / зайлшгүй шаардлагаар ажлын орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно/
  • Бүрдүүлэх материал:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл/ өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Гурван үеийн түүх намтар
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Холбоо барих утас :

96501525, 91261424, 91890403

About 403 403

Scroll To Top