Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

 Хорих ангийн дотоод журмын 15-р зүйл

 Түр , удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах

 Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхгүй бол бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг шалган, хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан, тодорхойлно.

Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-с дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.

 Уулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухайн хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 239-р зүйл

 Хоригдолд чөлөө олгох

 239.1 Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын энэ хуулийн 213.1-д заасан төрөл,садангийн хүн хүндээр өвчилсөн, эсхүл нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийг харгалзан хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно.

239.2 Чөлөө хүсэгч хоригдол, түүний батлан даагч энэ хуулийн 239.1-д заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эмнэлгийн байгууллагын магадлагааг бүрдүүлэн хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ.

239.3. Чөлөө авах хоригдлыг түүний төрөл, садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтад өгөх бөгөөд хоригдол оргон зайлсан тохиолдолд түүнийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.

239.4. Батлан даагч нь хоригдлыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр хоригдлыг буцаан авчрах үүрэг хүлээнэ.

239.5. Чөлөөгөөр явах хоригдол, түүний батлан даагч чөлөөгөөр зорчиж байгаа орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгж байхгүй тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын цагаар өдөрт нэг удаа бүртгүүлэх үүрэгтэй.

239.6.Чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, чөлөөгөөр зорчихоор бүртгүүлсэн газарт очоогүй, зөрчил үйлдэж шийтгүүлсэн, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны зүйл хэргэлэсэн бол чөлөөг даруй зогсоож, хоригдолд энэ хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

239.7. Хоригдол эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, эсхүл оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, тамга, тэмдэг, батлан даагчийн иргэний үнэмлэх зөрчилтэй бол хоригдол чөлөө олгохыг хориглоно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 213-р зүйл

Хоригдол бусадтай уулзах, харилцах

 213.1. Хоригдол зохих хяналтанд эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

213.2.  Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цагш хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна.

213.3. Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.

213.4. Хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан хорих ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал, илгээмжинд үзлэг хийнэ.

213.5. Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна

213.6. Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ

Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг ангийн удирдлага хүлээн авч шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгоно.

Өргөдөл гомдлыг амаар болон бичгээр цахим шуудан, нээлттэй утас, санал хүсэлтийн хайрцагаар хүлээн авна.

Архив, бичиг хэргийн ажилтан – Ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл

Утас : 91890403 / ангийн холбоо /

 

 

 

Scroll To Top